Deprecated: iconv_set_encoding(): Use of iconv.internal_encoding is deprecated in /home/cityopt/public_html/libraries/joomla/string/string.php on line 27

Deprecated: iconv_set_encoding(): Use of iconv.input_encoding is deprecated in /home/cityopt/public_html/libraries/joomla/string/string.php on line 28

Deprecated: iconv_set_encoding(): Use of iconv.output_encoding is deprecated in /home/cityopt/public_html/libraries/joomla/string/string.php on line 29

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/cityopt/public_html/libraries/joomla/string/string.php:27) in /home/cityopt/public_html/libraries/joomla/session/session.php on line 586

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/cityopt/public_html/libraries/joomla/string/string.php:27) in /home/cityopt/public_html/libraries/joomla/session/session.php on line 586
Хүүхдийн харааны хөгжил ба эцэг эхийн хариуцлага

Notice: unserialize(): Error at offset 0 of 304 bytes in /home/cityopt/public_html/components/com_content/models/article.php on line 146

Хүүхдийн харааны хөгжил ба эцэг эхийн хариуцлага

Хүүхдийн харааг хэдэн насанд шалгуулах вэ? Та хүүхдийнхээ аливаа юмыг яаж харж байгааг ажигладаг уу? Хэвийн бус хараад байгаа юм шиг санагддаг уу?

Хүүхэд төрсөн мөчөөсөө эхлэн орчинтой харьцаж, гүйж, хэлд ороход суралцдагтай адил орчныг өөрийн нүдээр бүрэн төгс хүлээн авахад мөн л суралцах шаардлагатай. Төрсөний дараа бүрэлзсэн бүдэг бадаг дүрс нь хэвийн үзэгдэл бөгөөд харааны хөгжил хэвийн явагдах нь оюун ухааны хөгжилийн тулгуур болдог. Хүн мэдээллийн 80%-ийг харах эрхтэний тусламжтайгаар хүлээн авдаг. 

Нярай болон балчир насны хүүхдийн харах, явах, гэрэлтүүлэг болон орчинтой харьцах байдал зэргийг анхааралтай ажиглах шаардлагатай. Хүүхэд юмыг хэт ойроос харах, хажуулдуулж харах, хялар харах, нүдээ онийлгож харах, хоёр нүдний хэлбэр өөр өөр байх, зовхи унжсан байх, гэрэл мэдрэхгүй, гэрлээс зайлсхийх зэрэг нь харааны хэвийн хөгжилд сөргөөр нөлөөлөх шинж тэмдэг бөгөөд хүүхдийн нүдний эмчид яаралтай үзүүлж зөвөлгөө авах хэрэгтэй. Мөн гэр бүлийн гишүүдийн хэн нэгд нь дээрх шинж тэмдгийн аль нэг нь буюу  хэд хэд нь бага насанд ажиглагдсан, нэг нүдээрээ нөгөөгөөсөө муу юм уу, хос нүдээрээ муу хардаг, өндөр хараатай нүдний шил, контакт линз зүүдэг бол та мөн нүдний эмчдээ хандаарай.

Хүүхдийн харах чадвар ба харàаны эрчимтэй хөгжилийн явц нь 7 нас хүртэл үргэлжилдэг боловч харах эрхтэний энгийн хөгжилтэй хүүхдийг  3-3.5 настай үед нүдний эмчид заавал үзүүлэн оношлуулж, хугарлын гажгийг илрүүлэн хүүхдийн хэвийн хөгжилд сөрөг нөлөө үзүүлэхээр бол эмчилгээг эхлүүлэх шаардлагатай. Хүүхдийн харааны гажгийг энэ үед илрүүлж  эмчилгээгүйгээс нэг ба хоёр нүдэнд мохос хараа буюу амблиопи үүсэх магадлал өндөр байдгийг та анхаарах хэрэгтэй.  Амблиопи нь нүдний харааны хөгжлийг саатуулсан өвчин, харааны гажгийг эрт илрүүлж эмчлээгүйгээс үүсдэг өвчин бөгөөд одоогоор эмчлэгддэггүй өвчний нэг хэвээр байна . 

Download Free Premium Joomla Templates • FREE High-quality Joomla! Designs BIGtheme.net