Deprecated: iconv_set_encoding(): Use of iconv.internal_encoding is deprecated in /home/cityopt/public_html/libraries/joomla/string/string.php on line 27

Deprecated: iconv_set_encoding(): Use of iconv.input_encoding is deprecated in /home/cityopt/public_html/libraries/joomla/string/string.php on line 28

Deprecated: iconv_set_encoding(): Use of iconv.output_encoding is deprecated in /home/cityopt/public_html/libraries/joomla/string/string.php on line 29

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/cityopt/public_html/libraries/joomla/string/string.php:27) in /home/cityopt/public_html/libraries/joomla/session/session.php on line 586

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/cityopt/public_html/libraries/joomla/string/string.php:27) in /home/cityopt/public_html/libraries/joomla/session/session.php on line 586
Компьютерийн шил ба компьютерийн дэлгэцийн талаарх айдас
  • Нүүр
  • ЗӨВЛӨГӨӨ
  • Компьютерийн шил ба компьютерийн дэлгэцийн талаарх айдас

Компьютерийн шил ба компьютерийн дэлгэцийн талаарх айдас

 

Компьютерээс хамгаалдаг нүдний шил байдаг уу?

Компьютер дээр удаан  хугацаагаар ажиллаж байх vед харааны болон мэдрэлийн эрхтэн хамгийн их ачаалал хvлээн авдаг учир нvд аргаж, улайж, нулимс гоожих, нvд бvрэлзэх, толгой өвдөх, хараа муудах зэрэг шинжvvд илэрч болно. Энэ үед зарим шилний газрууд “компьютерийн хамгаалалтай”  буюу хэт ягаан туяаны хамгаалалттай нүдний шилийг санал болгодог. Гэтэл орчин үеийн дэлгэцнээс ямарч хэт ягаан туяа ялгардаггүй хvний эрvvл мэндэд ялангуяа нүдэнд сєргєєр нєлєєлєхгvй тул хамгаалалтын тусгай шил шаардлагагүй. Харин “coating” буюу тусгай түрхэцтэй шил нь хэт ягаан туяанаас хамгаалахаас гадна гэрлийн ойлт, гялбалтыг багасган гэрлийг 100% нэвтрүүлэх үүрэгтэй. Хуванцар шилэнд мөн хатуу давхарга бүрсэнээр гадаргуй гэмтэж зурагдах нь багасан  эдэлгээ уртасна.

Нүд улайж ядрах нь ихэнх тохиолдолд компьютертэй ажиллах эрүүл ахуйн дэглэмийг баримтлаагүйгээс болдог. Тасалгааны гэрэлтүүлэг, дэлгэцний өндөр, зай ба хуурайшилт зэрэг хүчин зүйл нөлөөлнө. Хүн дэлгэц руу удаан хугацаагаар төвлөрч харахад зовхины анивчих үйл ажиллагаа нь 2-3 дахин багасдаг. Энэ нь олон цагаар жолоо барихад бас ажиглагддаг. Нүдний дэлгэц дээр шууд тусахгүй, гэрэлтүүлгийн хэмжээ 400-600 люкс байх нь тохиромжтой.эрүүл ахуйн дэглэмийг баримтлаагүйгээс нүдний эвэрлэг, салст бүрхэвчийг чийглэн ариутгах, нүд хэвийн ажиллах  процесс алдагддаг.

-       Та хэт хурц гэрэлтэй болон харанхуй орчинд компьютерээр ажиллахыг зайлсхийх хэрэгтэй. Гэрэл

-       Дэлгэц тавьсан ширээний өндөр 72см, харах  зай 50-70см орчим байна. Дэлгэц нь нүд эгц харах төвшинөөс бага зэрэг доор  (30 градус орчим) байна.

-       Та дэлгэцний ард удаан хугацаанд суух бол 15-20 минут дутам алс холын юм харан зовхио  хэд хэдэн удаа анивчих нь нулимсны давхарганы хэвийн ажиллагааг хангаж хуурайшихаас хамгаална.

-       Хуурай, тоосжил ихтэй манай оронд орчны агаарыг цэвэр, чийгтэй байлгахыг анхаарах хэрэгтэй.

-      Та нүдний эмчид үзүүлж бага зэргийн  харааны гажигтай байсан ч тохирсон нүдний шил, контакт линзээ компьютер дээр ажиллах болон жолоо барих үедээ зүүх хэрэгтэй.

Download Free Premium Joomla Templates • FREE High-quality Joomla! Designs BIGtheme.net