Deprecated: iconv_set_encoding(): Use of iconv.internal_encoding is deprecated in /home/cityopt/public_html/libraries/joomla/string/string.php on line 27

Deprecated: iconv_set_encoding(): Use of iconv.input_encoding is deprecated in /home/cityopt/public_html/libraries/joomla/string/string.php on line 28

Deprecated: iconv_set_encoding(): Use of iconv.output_encoding is deprecated in /home/cityopt/public_html/libraries/joomla/string/string.php on line 29

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/cityopt/public_html/libraries/joomla/string/string.php:27) in /home/cityopt/public_html/libraries/joomla/session/session.php on line 586

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/cityopt/public_html/libraries/joomla/string/string.php:27) in /home/cityopt/public_html/libraries/joomla/session/session.php on line 586
Нүдний өвчинүүд

Нүдний өвчинүүд

1. Нүдний зовхины өвчнүүд

Гадна ба дотор өвдөг: Hordeolum externum and Chalasion Өвдөг нь зовхины тосны булчирхайн хурц үрэвсэл. Голдуу алтлаг стафилококкоор үүсгэгддэг. Мөн ерөнхий биеийн өвчин туссаны дараа биеийн эсэргүүцэл суларсантай холбоотойгоор цөөнгүй тохиолдолд үүсдэг төдийгүй засагдаагүй хугарлын гажгаас болж үүсэх тохиолдол ч байдаг. Учир нь хүүхдийн хараа муу үед байнга хүчилж харсанаар нүд чилэн зовхи цусаар дүүрч зовхины мөгөөрсний болон тосны булчирхайн орчим зогсонгишил үүсдэг ба улмаар халдвар ордог. Халазион буюу дотор өвдөг гэдэг нь зовхины мөгөөрсний булчирхайн орчим архаг удаан явцтай, бараг эмзэглэлгүй үрэвслийн нэвчдэс үүсдэг байна. Халазионыг амбулаторийн нөхцөлд жижиг мэс ажилбар хийн авах ёстой. Гадна, дотор өвдөг, зовхины үрэвсэл байнга дахиж байгаа үед хүүхдийн дархлааг сайжруулах арга хэмжээ авах нь хамгийн чухал ба ерөнхий биеийн үрэвсэлт өвчинүүдийг сайтар эмчилж, шимэгч хорхойн шинжилгээ, цусны сахарын хэмжээг тогтоох шинжилгээ хийлгэх шаардлагатай. Entropion: Зовхины байрлалын эмгэг гэгддэг. Ихэвчлэн доод зовхи дотогш эргэж, сормуус эвэрлэгийг шүргэнэ. Бага насны хүүхдүүд болон настай хүмүүст элбэг тохиолддог. Сормуус байнга эвэрлэг шүргэх тул арга хэмжээ авалгүй удвал эвэрлэгийн тунгалаг байдал алдагдаж зураас үүсэн хараанд муугаар нөлөөлнө. Мэс засал эмчилгээ шаардлагатай.

2. Салст бүрхэвчийн өвчинүүд

Нүдний салст бүрхэвчийн үрэвсэлт өвчнүүд: практикт хамгийн элбэг тохиолддог өвчинүүд. Бактерийн болон вирусын гаралтай, харшлын шалтгаант гэх мэтчилэн үүсгэж буй шалтгаанаасаа хамааран уг өвчний үед илрэх шинж тэмдэгүүд, эмчилгээний тактик өөр өөр байна. Тиймээс та заавал нүдний эмчид хандаж тохирсон эмчилгээ хийлгэх хэрэгтэй. Бактерийн болон вирусын гаралтай үрэвсэлийн үед нэг нүднээс нөгөө нүдрүү болон бусдад халддаг тул ариун цэврийн дэглэм сайтар баримтлах шаардлагатай. Салст бүрхүүлийн далавч хальс: /pterygium/үүнийг хүмүүс нүдэнд мах ургах гэж ярьдаг бөгөөд эвэрлэг бүрхүүлрүү түрэн ургадаг учир хараанд нөлөөлөх аюултай тул мэс заслаар авахуулах шаардлагатай. Хожуу үед буюу эвэрлэг бүрхүүлрүү давж томорсон үед мэс заслаар авсаны дараа эвэрлэг бүрхүүл дээр сорви үлдэж эвэрлэгийн тунгалаг байдал алдагдан хараанд нөлөөлөх төдийгүй гоозүйн хувьд сөргөөр нөлөөлнө. Салст бүрхүүлийн өөх: Мөн л гадны таагүй нөлөөний улмаас салст бүрхүүлийн эсийн бүтэцэнд тэжээлийн өөрчлөлт орсоноор үүсэх бөгөөд нэгэнт байх ёсгүй зүйл нүдэнд ургасан тул нүд аргах, торох, улайх зэрэг зовиур илэрнэ. Хараанд нөлөөлөхгүй. Одоогоор ийм өөхийг хайлуулж алга болгодог эм байхгүй бөгөөд гоозүйн шаардлагаар мэс заслаар авах боломжтой.

3. Эвэрлэг бүрхүүлийн өвчин

Кератоконус: Эвэрлэг бүрхэвчийн хэлбэр, муруйлтын радиус өөрчлөгдөх. Эвэрлэгийн төв хэсэг конус хэлбэртэй болдог. Хараа их муудна. Их өндөр астигматизм / цлиндр шил зүүнэ/ илрэх ба голдуу их хурдацтайгаар нэмэгдэж эвэрлэгийн тунгалаг байдал алдагдан бүдэгшиж хараа ихээр мууддаг. Хатуу контакт линз зүүлгэх ба давхар эмийн эмчилгээ хийнэ.

4. Нүдний даралт ихсэх өвчин

Нүдний даралт ихсэх өвчний эхний үе шатуудад өвчтөнд ямар ч зовиур илэрдэггүй ба харааны мэдрэлийн диск дээр ихээхэн хэмжээний эргэшгүй өөрчлөлт орсон үед л өвчтөний хараа муудаж, зовиур илэрдэг. Тиймээс хэрэв удамд нь нүдний даралттай, хараагүй болж байсан хүн байдаг бол жилд нэг удаа нүдний даралтын шинжилгээ өгч байх хэрэгтэй. Уг өвчнийг хүндрэхээс өмнө, эхэн үед нь илрүүлдэг гол шинжилгээ нь захын хараа буюу харааны талбайг шинжлэдэг. Энэ үед өвчтөний төвийн хараа ямар ч өөрчлөлтгүй байх ба гэрэлрүү харахад солонгорч харагддаг. Нүдний даралт ихсэх өвчинг эрт илрүүлсэнээр даралтыг тогтмол хэмжээнд барих эм байнга дусаана. Шаардлагатай тохиолдолд лазер, мэс засал эмчилгээ хийнэ. Эдгээр эмчилгээ нь өвчинг бүрэн эдгээхгүй ба даралтыг тогтворжуулахад л чиглэсэн эмчилгээ ба байнгын эмчийн хяналтанд байх шаардлагатай. Уг өвчин нь удамших хандлагатайгаас гадна хоёрдогчоор нүдний үрэвсэлт өвчинүүд, гэмтлийн улмаас үүсдэг. Нүдний даралт ихсэх өвчтэй хүн эмчилгээгээ сайтар хийхээс гадна харанхуйд удаан байх, бүрэнхий орчинд зурагт үзэх, тонгойж удаан суух, толгойгоо халаах, халуун ногоотой хоол идэх гэх мэтээс сэргийлж тодорхой хэмжээний дэглэмүүдийг баримтлах шаардлагатай.

Download Free Premium Joomla Templates • FREE High-quality Joomla! Designs BIGtheme.net