Deprecated: iconv_set_encoding(): Use of iconv.internal_encoding is deprecated in /home/cityopt/public_html/libraries/joomla/string/string.php on line 27

Deprecated: iconv_set_encoding(): Use of iconv.input_encoding is deprecated in /home/cityopt/public_html/libraries/joomla/string/string.php on line 28

Deprecated: iconv_set_encoding(): Use of iconv.output_encoding is deprecated in /home/cityopt/public_html/libraries/joomla/string/string.php on line 29

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/cityopt/public_html/libraries/joomla/string/string.php:27) in /home/cityopt/public_html/libraries/joomla/session/session.php on line 586

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/cityopt/public_html/libraries/joomla/string/string.php:27) in /home/cityopt/public_html/libraries/joomla/session/session.php on line 586
Контакт линз зүүх зөвлөгөө

Контакт линз зүүх зөвлөгөө

Сүүлийн жилүүдэд контакт линз хэрэглэгчдийн тоо түүний чанар болон төрөл сонголт илүү сайжирсанаар эрчимтэйгээр өсөж байна. Ажил дээрээ, тоглохдоо, болзоондоо гээд хаана ч зүүж болох линз хэмээх жижиг зүйл нь нүдний шилийг бүрэн орлох хэрэглээ болоод байна. Тохирсон линзээ сонгохын тулд нүдний эмч, мэргэжсэн хараазүйчийн үзлэгт хамрагдах шаардлагатай. Линзийг зүүх болон авахдаамаш нарийн ажиллагаатай харьцах хэрэгтэй. Хайнга бохир хандсанаас болж олон төрлийн үрэвсэл, нүдний өвчин үүсдэг. Мөн хүн төрөлхтөн өргөн хэрэглэх болсон учраас чанартай чанаргүй, үйлдвэрлэсэн газар нь тодорхой бус линз ихээр гарах болсон. Ингээд уншигч та бүхэнд контакт линзүүд болон хэрхэн хэрэглэх талаар үнэтэй зөвлөгөөг хүргэж байна.

1. Контакт линзийг хэрэглэхийн өмнө

1.1 Гараа сайтар савандаж угаах хэрэгтэй.

1.2 Линзнээ аль нь баруун нүднийх, аль нь зүүн нүднийх вэ гэдгийг шалгах.

1.3 Линз тус бүрийн савыг онгойлгохын өмнө линз болон савалгаанд ямар нэг хэвийн бус байдал байгаа эсэхийг шалгах.

2. Линзийг савнаас нь гаргах

2.1 Зааврын дагуу линзийг онгойлгох. Савны хурц ирмэгэнд гараа гэмтээхээс болгоомжлох.

2.3 Зориулалтын чимхүүрээр линзийг гаргаж ирнэ.

2.3 Линз зүүх тусгай тавиур эсвэл долоовор хурууны өндгөн дээрээ линзээ тавьж зөв буруу харсаныг нь шалгана. / хүрээг нь сайтар ажиглавал зөв бол аяган хэлбэртэй буруу бол тавган хэлбэртэй/

3. Линзийг оруулах

3.1 Линзийг долоовор хуруун дээрээ байрлуулаад нүдний доод зовхийг гарын дунд хуруугаар доош нь дарах. Нөгөө гарын долоовор хуруугаар дээд зовхийг өргөх. Нүдээ аль болох том нээх.

3.2 Нүдний эвэрлэг бүрхэвч нүдний голд байрласан байгааг шалгахын тулд толинд харах. Линзийг нүд рүүгээ ойртуулж линзний доод хэсгийг эхэлж оруулж толинд харангаа нүдэндээ болгоомжтой байрлуулсаны дараа нүдээ анина.

4. Линзийг авах

4.1 Дээшээ харангаа нүдний доод зовхийг дунд хуруугаараа зөөлөн дарах. Зориулалтын чимхүүр/хавчаар/- ээр эсвэл долоовор хуруугаа ашиглан линзийг доош нь гулсуулах замаар эвэрлэг бүрхэвчнээс салгах.

4.2 Үүний дараа линзний доод хэсгээс чимхүүрээс чимхэж линзийг нүднээсээ салгах хэрэгтэй.

4.3    Нүдээ гэмтээхгүйн тулд хумс болон хурууны үзүүрээр нүд рүү шууд хүрэхгүй байх.

Download Free Premium Joomla Templates • FREE High-quality Joomla! Designs BIGtheme.net